Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
МЭДЭГДЭЛ

 

 

МЭДЭГДЭЛ

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4-р сарын 02-ны өдрийн А/246-р захирамж (Коронавируст халдварын тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай)-ийн 5-т зааснаар нийтийн хоолны газрууд үйл ажиллагааны хязгаарлалтад хамрагдаагүй. 

Тиймээс тус захирамжийн дагуу Имартад үйл ажиллагаа явуулдаг нийтийн хоолны газрууд үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийж, тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллаж байна.

Мөн энэхүү нийтийн хоолны аж ахуйн нэгжүүд цар тахалын энэ хүнд хэцүү үед олон зуун хүнийг ажлын байраар хангаж, олон арван ханган нийлүүлэгчдийг бизнесийн орлоготой байхад чухал хувь нэмэр оруулдаг билээ. 

Гэвч сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа сувгуудаар тодорхой нэр бүхий этгээдүүд бидний үйл ажиллагааг улстөржүүлж, огт хамаагүй үйл явдалтай холбож байгаад харамсалтай байна. Имарт нь эрх бүхий байгууллагаас гаргаж буй цаг үеийн бүхий л шийдвэр, дүрэм журмыг хүндэтгэн хүлээн авч ягштал биелүүлэн ажиллаж байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан