Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав Багш нар есдүгээр сарын 28-нд ажил хаялт зарлана
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ШИНЭЭР БАРИХ ОФФИСЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тээврийн цагдаагийн албаны 10 давхар оффисын зориулалттай барилга барихыг иргэд эсэргүүцэж гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус хорооны Сууц Өмчлөгчдийн Холбоо болон Хэсгийн ахлагчид иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа талаар тус хорооны фэйсбүүк дэх хуудаст мэдээлжээ. Түүнчлэн тус хорооны байранд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байгаа аж. Тус орчимд хүүхдийн тоглоомын талбай огт байдаггүй нь иргэдийн ийн эсэргүүцэхэд хүргэжээ. 

Иргэд Ерөнхий сайд, Хотын даргад барилга барих зөвшөөрлөө цуцлах хүсэлт хүргүүлсэн ч одоо хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна. Тавдугаар сарын 20 нд тендерийн хугацаа нь дуусч барилгын ажил эхлэх гэж байгаа тул иргэд ийнхүү тэмцэхээ илэрхийлээд байгаа ажээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан