Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна “Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камерын систем ашиглан зөрчлийг арилгаж, хариуцлага тооцож байна Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа
БИЗНЕС ТОВЕРИЙН ЛИФТ ГАЦАЖ ИРГЭДИЙГ САНДАРГАВ

Улаанбаатар хотод байрлах хуучин орон сууцны барилгуудаас илүүтэй шинэ барилга, байгууламжийн лифт, цахилгаантай холбоотой хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх тохиолдол багагүй бүртгэгдээд байгаа билээ. Гэсэн ч нэг хэсэг шуугиж бужигнаад л мартагддаг. Хэдхэн хоногийн өмнө бяцхан амь эрсдэж халуун гэр бүл сүйдсэн аймшигт хэрэг гараад удаагүй байхад дахин Лифттэй холбоотой асуудал үүсэв.

Нийслэл хотын төв цэгт байрлах Бизнес товер гэх барилгын лифт гацаж иргэдийг багагүй сандаргажээ. Нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа "Лифт унаад үхэх шахлаа! Ус уух хувьтай л байгаа юм байна. Амьд гарсандаа баярлав. Business Tower лифт бол зүгээр хүн алах юм байна! Лифты тороос хэр давтамжтай солих ёстой юм бэ!! Тороос мороосоо лифтны үзлэг хийдэг газар гэж байна уу!!!!" хэмээн бичлэг хийж пост оруулжээ. Манай улсад шинээр барилга байгууламж ашиглалтад орсоор байгаа ч хуучин болоод шинэ барилгын техник үзүүлэлтийн бүрэн бүтэн, аюулгүй байдлын стандарт, давтамжит шалгалт ямар түвшинд байгааг холбогдох албаныхан эргэж харах болжээ. Хүний эрүүл аюулгүй амьдрах эрхэд заналхийлсэн ноцтой асуудал тул Нийслэл хотын Захиргаа, түүний харъяа холбогдох байгууллагууд асуудлыг анхаарч үзэхийг сануулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан