Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Найрсаг Улаанбаатар-2” арга хэмжээг зохион байгуулахаар тусгагджээ. Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тану Партнерс” ХХК-тай хамтран “Ub winter sale” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Талууд уг арга хэмжээг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлж цаашид тогтмол явуулахаар тогтож хамтын ажиллагааны гэрээг үзэглэв. Уг арга хэмжээнд Нийслэлийн Аялал Жуулчалын Газрын дарга Д.Батсүх, тус газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, "Тану Партнерс" ХХК-ны Гүйцэтгэх Захирал Э.Булгантамир, Программ, хөгжүүлэлтийн газрын захирал Т.Энхбат, Төсөл хамтын ажиллагааны ажилтан Б.Энхтуул нар оролцов.  

“Ub winter sale” төслийн хүрээнд талууд

-Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах “Ub winter sale” нэгдсэн платформ, гар утасны аппликэйшн бүтээн, хөгжүүлэх

-Аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгтгэх, хамтын ажиллагааг зохион байгуулах

-Төсөл, арга хэмжээг дотоод болон гадаад зах зээлд таниулан сурталчлах

-Аялал жуулчлалын цуврал арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, худалдаа зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж, хэрэгжүүлэх ажээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан