Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАРИЛЦАГЧАА БОЙКОТЛОГЧ ХААН БАНК

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны олон банкаас хамгийн олон хэрэглэгчтэй, салбартай гэгдэх хаан банкны гомдол санал барагдахгүй их байдаг ч шийдвэрлэгдэхээсээ илүүтэй арагцаагаад өнгөрөх нь олон. Тус банкны СБД-ийн 7 хороо, 11 хорооллын салбар нээгдээд хэдэн жилийн нүүрийг үзэж буй ч иргэд, байгууллагуудын үйлчилгээг удаах, хүнд суртал гаргах үйлдэлүүд удаа дараа гарсаар байгааг удирдах албаны эрхэмүүдэд нь дуулгая. Тус банкны 18001917 гэх санал хүсэлт авах дугаарт иргэд гомдол, саналаа өгдөг ч гомдолыг нь шийдвэрлэлгүй, холбогдох салбар руу нь шилжүүлсэн төдий болоод өнгөрдөг тохиолдолд олон байдаг гэдгийг удирдлагууд нь мэддэг болов уу. Мөн тухайн салбарт суудаг теллерүүд ажлаа мэдэхгүй бүх үйлдэлээ бие биенээсээ асууж үйлчлүүлэгчдийн цаг хугацааг үрж бухимдуулах асуудал энүүхэнд аж. Цагаа үрэх шаардлагагүй гэж өөрсдийгөө рекламдах тус банкны үйлчилгээ төрийн албаны хүнд суртал гэгчээс илүүтэй байж, бүдүүлэг ёс зүйгүй баймааргүй байна аа.

Сайхан болсон нэг жишээг дурдая. Иргэн "Н" 2022.12.09 ний өдөр өөрийн үүсгэн байгуулсан ААН дээр төгрөг, Америк долларын харилцах данс нээлгэх, интернэт банкинд холбуулах үйлчилгээ авахаар тус салбар дээр материалаа бүрдүүлээд очжээ. Тухайн өдөр иргэн "Н" 16:30 цаг болж байхад тус банкинд үйлчилгээ авахаар очсон бөгөөд элдэв шалтгаан хэлж хүлээлгэсээр оройн 19:30 цаг болж байхад тус иргэн үйлчилгээгээ бүрэн авч дуусалгүй гарчээ /Иргэн "Н" үйлчилгээ авах үед Хаан банкны сүлжээ нь хэвийн байсан бөгөөд тус салбар 18:00 цагт хаах цагийн хуваарьтай/. Тухайн үед тус салбарын ахлах эмэгтэй "Би гуйсан болохоор л төгрөгийн данс чинь нээгдлээ шүү" хэмээн хээв нэг талархал хүссэн өнгө аястай харьцжээ. Иргэн, ААН байгууллагын харилцах данс нээх үйлчилгээ аль ч банк дээр оочир дараалалгүй, сүлжээний асуулалгүй бол 10-30 минутын дотор авч болох энгийн нэг үйлчилгээ. Гэтэл Хаан банкны СБД-ийн 7 хороо, 11 хорооллын салбар бүтэн 10 гаруй хоног өнгөрчихөөд байхад энэ мэт энгийн үйлчилгээг бүрэн үзүүлж дуусгалгүй тойруу, тодорхойгүй хариулт хэлж харилцагчаа цаг хугацаа, ажил төрөлөөр нь боож хаан, бойкот үзүүлсээр байгаа аж. 

Дашрамд дурдахад Хаан банкны интернэт банкны үйлчилгээ хааяа гацах, ажиллагаагүй болох тохиолдол байдаг ч иргэд, ААН байгууллагад эргэлзээ төөрөгдөл үүсгэхээр сонголт, үйлчилгээг цахим хуудаст нь байгааг энд онцлоё. Тодруулбал байгууллага интернэт банкны үйлчилгээ авах тохиолдолд "... Хуучин хувилбар, Шинэ хувилбар" гэх төөрөгдүүлсэн сонголт гарч ирдэг ба иргэд яг аль хувилбараар нь үйлчлүүлбэл систем, үйлдлийн хувьд асуудалгүй байх эсэх эргэлзээтэй байдалүүсдэг байна. Энэ мэт төөрөгдүүлсэн сонголтоос болж харилцагч цаг хугацаа алдах, товлосон ажлаа амжуулж чадахгүй болох зэрэг төвөгтэй байдал үүсдэг талаар гомдол санал байгааг дуулгая.

Энэ мэт иргэд, байгууллага, үйлчлүүлэгчдийнхээ цаг хугацаа, стресс нээрэвийг барах асуудалыг шийдвэрлэх шаардлагатай байгааг Хаан банкны удирдлагууд анхааралдаа авахыг хүсье. 

1 Сэтгэгдэл
Baliar hund surtaltai gazar shd Khan bank. Lavlah n utasaa awahgvi laitai. Yg toriin alba bolchihson
Хамгийн их уншсан