Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 5 цагийн өмнө

Мялзангаар өвчилсөн 900 бөхөнг устгажээ

Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумдад бөхөн бог малын мялзан өвчнөөр үхэж байгаа  мэдээлэл гарсан. Мэдээллийн мөрөөр  төв, орон нутгийн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн хоёр ажлын хэсэг дээрх аймагт ажиллаж, үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах, ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч эхэлжээ. Нийтдээ 900 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгасан байна. Цаашид уг өвчний тархацыг нэмэгдүүлэхгүйн тулд  олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг авахаар болсон байна. Мөн Монголд нутагшиж буй нийт бөхөнгийн тоог гаргана гэлээ.